Logo
НүүрБаримт бичиг

Баримт бичиг

OpenData.mn портал ашиглах гарын авлага — өгөгдөл хайх, татах, оруулах, сан холбох.

Танилцуулга

OpenData.mn нь Монгол Улсын нээлттэй өгөгдлийн портал юм. Улсын болон төрийн байгууллагуудын нээлттэй өгөгдлийг нэг дороос хайх, урьдчилан харах, татаж авах боломжийг олгоно. Бүх өгөгдөл дотооддоо Parquet форматаар хадгалагдаж, хурдан хайлт, шинжилгээг дэмждэг.

Хайх

Ангилал, байгууллага, түлхүүр үгээр

Татах

CSV болон Parquet форматаар

Оруулах

Файл эсвэл өгөгдлийн сангаас

Бүртгэл & нэвтрэх

Өгөгдөл хайх, татахад бүртгэл шаардлагагүй. Харин өгөгдөл оруулах, дашбоард ашиглахад нэвтэрсэн байх шаардлагатай. Бүртгэл нь Хувь хүн болон Байгууллага гэсэн хоёр төрөлтэй.

1

Төрлөө сонгох

Бүртгүүлэх хуудаснаас Хувь хүн эсвэл Байгууллага-г сонгоно.
2

Байгууллага — регистр шалгах

Байгууллагаар бүртгүүлэхэд регистрийн дугаараа оруулж Шалгах дарна. Систем татварын (ebarimt) бүртгэлээс нэрийг автоматаар баталгаажуулж, Төрийн эсвэл Хувийн хэвшил эсэхийг тогтооно.
3

Бүртгэл бөглөх

И-мэйл, хэрэглэгчийн нэр, нууц үгээ оруулаад и-мэйлээ баталгаажуулна.
4

Профайл

Нэвтэрсний дараа Профайл хэсгээс өөрийн оруулсан өгөгдөл, тохиргоог удирдана.

Татаж авах

Dataset-ийн дэлгэрэнгүй хуудаснаас Татах товчоор өгөгдлийг авна. Форматууд:

CSV

Excel, Google Sheets зэрэгт нийцтэй энгийн формат.

Parquet

Шахагдсан, баганад суурилсан — том өгөгдөл, шинжилгээнд тохиромжтой.

Татаж авсан өгөгдлийг ашиглахдаа тухайн dataset-ийн лицензийг заавал баримтлана уу.

Өгөгдөл оруулах

Dataset оруулах хуудас нь хоёр эх сурвалжийг дэмждэг: Файл (CSV · JSON · XML · XLSX) болон Өгөгдлийн сан (DB) — ETL Gateway-ээр. Файлын урсгал 4 алхамтай:

1

Өгөгдөл

Файлаа чирж тавих эсвэл сонгоно. Систем баганыг автоматаар таних болно.
2

Өгөгдлийн чанар

Чанарын оноо, бүрэн байдал, давхцсан мөрийг шалгаж, багана бүрийн тархалтыг (chart) харна. Импортлох баганаа сонгоно.
3

Мета мэдээлэл

Ангилал, лиценз, нэр, тайлбар оруулна. Багана бүрд тодорхойлолт бичиж data dictionary-д хадгална.
4

Хадгалах

Тоймыг шалгаад баталгаажуулна. Өгөгдөл Parquet болж хадгалагдана.
Оруулахын тулд эхлээд нэвтэрсэн байх шаардлагатай.

Өгөгдлийн сангаас холбох

Dataset оруулах Эх сурвалж (DB) хэсэг нь ETL Gateway (etl.252.mn)-тэй холбогдож ажилладаг. Холболтууд, Даалгавар, Гүйцэтгэл гэсэн гурван таб-тай.

1

Шинэ холболт

Шинэ холболт дарж эх үүсвэрийн төрлөө сонгоод нэр, JDBC URL, хэрэглэгч, нууц үгээ оруулна (төрөл бүрийн URL формат хажууд харагдана).
2

Даалгавар ажиллуулах

Даалгавар таб-аас ETL ажлуудыг харж, Ажиллуулах товчоор тэр даруй гүйцэтгүүлнэ.
3

Гүйцэтгэл хянах

Гүйцэтгэл таб-аас ажилласан түүх, төлөв (амжилттай/амжилтгүй)-ийг хянана.

Дэмжигдсэн эх үүсвэрүүд

MySQL / MariaDBИдэвхтэй
PostgreSQLИдэвхтэй
SQL Server (MSSQL)Идэвхтэй
OracleИдэвхтэй
ClickHouseИдэвхтэй
MongoDBИдэвхтэй
Холболтын мэдээлэл ETL Gateway-д сервер талд аюулгүй хадгалагдана. API түлхүүр нь сервер дээр нууцлагдсан тул browser-т нууц үг ил гарахгүй.

Лиценз & нөхцөл

Dataset бүр өөрийн лицензтэй. Ашиглахаасаа өмнө тухайн лицензийн нөхцөлийг шалгана уу. Дэлгэрэнгүйг Өгөгдлийн лиценз болон Үйлчилгээний нөхцөл хуудаснаас үзнэ үү.

Түгээмэл асуулт

Татахад төлбөртэй юу?

Үгүй. Бүх нээлттэй өгөгдөл үнэгүй.

Ямар форматаар татаж авах вэ?

CSV болон Parquet форматыг дэмждэг.

Миний DB нууц үг хаана хадгалагдах вэ?

ETL Gateway-д сервер талд аюулгүй хадгалагдана. API түлхүүр сервер дээр нууцлагдсан тул browser-т нууц үг ил гарахгүй.

Оруулсан өгөгдлөө засаж болох уу?

Тийм. Профайл → миний өгөгдөл хэсгээс удирдана.

Бэлэн үү?

Өгөгдөл хайж эхлэх эсвэл өөрийн өгөгдлөө нийтэл.